TV8

Responsive image

2015 оны 1-р сарын 24-ний өдөр Монгол улсын 3 сая дахь иргэн мэндэлжээ

2015-01-28 Монголчууд олуулаа болж, улс орон хөгжин дэвшихийн билэгдэл болсон Монгол улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэндэллээ. Энэхүү баярт мэдээг Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр төрийн ордонд морь цагт зарлаж монголчууд гурван сая болсны халуун баярыг хүргэлээ. Монгол улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт 2015 оны 1-р сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутанд эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарийн гэр бүлд анхны хүүхэд болж 3,5 кг жинтэй, 50 см охин мэндэллээ. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар 1-р сарын нийт төрөлт нас баралтыг нарийн тооцож тодруулжээ. Монгол улсын 3 сая дахь иргэн төрсөн 1-р сарын 24-ний өдөр нийт 181 хүүхэд төрсний 178 нь эх орондоо мэндэлсэн бол 3 нь гадаад улсад амьдарч байгаа монголчуудын дунд мэндэлжээ. Ийнхүү Монгол улсын 3 сая дахь иргэнээр хүн ам өсөхийн билэгдэл охин хүүхэд тодорч араас нь ихрүүд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн нь Монгол улсын хүн амын өсөхийг билэгдсэн сайхан үйл явдал болжээ. Монгол улсын гурван сая дахь иргэнд 70 сая төгрөгтэй тэнцэх хоёр өрөө байрыг бэлэглэх бол 2015-оны 1-р сарын 24-нд төрсөн 180 үе чацуутнуудад 3 сая төгрөгийн тэтгэмжийг Монгол улсын Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс олгох юм. Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны 2-р сард төрсөн өнөөдөр 53 настай бол, хоёр сая дахь иргэн 1988 оны 7-р сарын 11-нд Дархан хотод охин төрж байсан одоо 27 настай юм байна. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж хоёр өрөө байр бэлэглэж байжээ. Ийнхүү Монгол улсын 2 дахь иргэн 1988 онд мэндэлснээс хойш 27 жилийн дараа Монголчууд бид 3 сая боллоо. Монголын үрс маш олон болтугай. tv9.mn

Холбоотой мэдээ