TV8

Responsive image

АШУҮИС дэлхийн стандартад нийцсэн Цөм лабораторитой боллоо

2015-01-29 АШУҮИС эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хүргэн, судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд эрдэм шинжилгээний Цөм лаборатори байгуулан ашиглалтанд хүлээлгэн өглөө. Цөм лабораторийг 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-ны 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, АШУҮИС-ийн өөрийн төсвийн 1 тэрбум төгрөг, нийт 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа энэ Цөм лаборатори нь улсын хэмжээнд орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анагаахын судалгааны анхны лаборатори юм. Цөм лаборатори байгуулагдсанаар анагаах ухааны салбарт эсийн өсгөвөр, молекул биологи, нуклейн хүчил, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн зургаан чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрджээ. Цөм лабораторид АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ зэрэг орны дэлхийд танигдсан, нэр хүндтэй компаниудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Ялангуяа амьд эсийн дүрслэлийн Live Cell Imaging технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн ашиглахад бэлэн болсон байна. tv9.mn

Холбоотой мэдээ