TV8

Responsive image

Ф.М.Достоевскийн “Идиот” зохиолыг анх удаа монгол хэлнээ орчууллаа

2015-01-30 Орчуулагч Ч.Гомбосүрэн Ф.М.Достоевскийн гурав дахь зохиолыг эх хэлнээ хөрвүүллээ. Фёдор Михайлович Достоевскийн “Идиот” зохиолыг орчуулагч Ч.Гомбосүрэн эх хэлнээ анх удаа хөрвүүлэн уншигчдын гарт хүргэж байна. “Идиот” буюу “Солиот” зохиолоос уншигчид ёс суртахуун хийгээд өнгө мөнгөний хорвоог ухаарлаар танин мэдэхүйг харуулахыг зорьжээ. Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм”, “Кармазавын хөвгүүд” зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ орчуулан уншигчдын гарт хүргэж байсан орчуулагч Ч.Гомбосүрэн Достоевскийн “Идиот” зохиолыг анх удаагаа Монгол хэлэнд орчуулан уншигчдынхаа мэлмийд хүргэж байна. Дэлхийн сонголог зохиолуудын нэг “Идиот” буюу “Солиот” зохиолыг анх удаа монголчууд эх хэлээрээ унших боломж бүрдэж байна. Хүний хорвоогийн жаргал зовлонгийн зангилаа, хөгжин дэвших тавилангийн нарийн учрыг тайлах олон роман туульсын нэгээхэн шилдэг нь “Солиот” зохиол юм. Тус зохиолын ерөнхий редактороор орос судлаач Наранбаатар ажиллажээ. Фёдор Михайлович Достоевскийн “Солиот” зохиолоос уншигчид ёс суртахуун хийгээд өнгө мөнгөний хорвоогоос ухаарал, гэгээрлийг танин мэдэх учиртай гэдгийг орчуулагч Ч.Гомбосүрэн хэлж байна. tv9.mn

Холбоотой мэдээ