TV8

Responsive image

Сүхбаатар аймагт 3 сая дахь иргэнтэй цуг нэг хүүхэд мэндэлжээ

2015-01-30 Монгол улсын 3 сая дахь иргэн 2015 оны 1-р сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэндэлсэн байна. Харин Сүхбаатар аймагт 3 сая дахь иргэнтэй цуг мэндэлсэн хүүхэд урьдчилсан мэдээгээр нэг байна. Улс даяар хүлээлт үүсгээд байсан Монголын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болон мэндэлжээ. Сүхбаатар аймагт 3 сая дахь иргэнтэй нэг өдөр мэндэлсэн нэг хүүхэд байна. Монгол улсын 3 сая дахь иргэн айлын анхны хүүхэд бол Баруун-Урт сумын 8-р багийн иргэн Эрдэнэцогтын Эрдэнэбилэг, Адъяагийн Оюундарь нарын анхны хүүхэд юм байна. Охин ээж 2-ын бие сайн байна. Энэхүү төрөлт нь тухайн гэр бүлийн анхны төрөлт байсан нь ихэд бэлгэшээж байгаа аж. Охины аав, ээж болон эмнэлгийнхэн 3 сая дахь иргэний үе чацуутан болсноо мэдээгүй байсан. Хоёрдугаар сарын 28-нд аймгийн удирдлагуудын хурал дээр зарлаж, энэ тухай мэдэгджээ. Гурван сая дахь иргэнтэй үе чацуутан төрж, түүхэнд үлдэж, аймаг орныхоо нэрийг гаргасанд Монголчууд тэр дундаа Сүхбаатарчууд өнөр өтгөн болох нь гэж бэлгэшээж байна. tv9.mn

Холбоотой мэдээ