TV8

Responsive image

Залилан хийгчдийн арга нарийсчээ

2015-02-03 Залилуулсан иргэд хохироод үлддэг. Иргэдийн худалдан авах чадвар муудаж байгааг далимдуулсан залилангийн хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа бага мөнгөөр их ашиг олж өгнө гэх нэрийдлээр залилан хийх тохиолдол түгээмэл байгаа бол сүүлийн үед бусдаас тусламж хүсч байгаа дүр эсгэж залилах тохиолдол гарч байна. Хамгийн сүүлийн жишээгээр, 50-60 насны эмэгтэй хайрцагтай зүйлээ өргөж дийлэхгүй гудамжинд зогсож бусдаас тусламж хүсчээ. Улмаар нэг эмэгтэй туслах гэж очиход нь цүнхийг нь барьж байхаар болсон ч тэр дороо зугтаасан байна. Залилан хийгч эмэгтэй хайрцгийг чулуугаар дүүргэсэн байсан нь зохион байгуулалтайгаар ийм төрлийн залилан хийгээд мэргэшчихсэнийг харуулж байна. Энэ мэтээр дүр эсгэж зүсээ хувиргасан арга нь нарийссан залилан хийгчдээс сэрэмжтэй байхыг анхаааруулж байна. Залилан хийгчид аар саархан зүйлээс ч ашиг олдог болчихсон, ярианы баялаг сайтай, бусдыг итгүүлэх аргыг сайн эзэмшсэн учраас танихгүй хүний үг, яриагаар шийдвэр гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Ялангуяа эдийн засгийн хүндрэлийг далимдуулж хямд үнээр түлээ нүүрс авч өгнө, 5-хан хүн бүртгүүлээд мөнгөө 5 нугалж авна гэх зэргийн сүлжээгээр дамжсан залилан тасрахгүй байна. Улмаар залилуулсан иргэд зөвхөн хохироод үлддэг, хохирлоо төлүүлэх эрхзүйн орчин алга. Залилан хийгч баригдсан ч хохирлыг барагдуулдаггүй, хуулийн хариуцлага хүлээгээд л өнгөрдөг байна. Тиймээс залилангийн хэрэгт зөвхөн бусдад итгэж хууртсан л хохирч үлддэг хуулийн зохицуулалтыг ч өөрчлөх хэрэгтэй юм. tv9.mn

Холбоотой мэдээ