TV8

Responsive image

Хөхөгчин хонь жил өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшилна

2015-02-03 Монголын төрт ёсны уламжлалт цагаан сарын баяр хаяанд ирлээ. Энэ үед ирэх жилийн өнгөө тодорхойлдог. Зурхайчид айлчлан ирж байгаа “Согтууруулагч” хэмээх хөхөгчин хонь жилийг амар амгалан жил болно гэж тодорхойлж байна. Улиран одож байгаа “Ялгуусан” хэмээх модон морин жил ган гачиггүй, зуд зурхангүй өнтэй сайхан жил болж Монголчууд түвшин сайхан жил боллоо хэмээн зурхайчид дүгнэж байна. Харин эдийн засгийн хямрал, хүмүүсийн аж амьдралд тохиолдож байгаа хүндрэл бэрхшээл тухайн цаг үеийн тохиол гэдгийг хэллээ. Айлчлан ирж байгаа хөхөгчин хонь жил улс оронд амар амгаланг авчирна гэж үзлээ. Шороон үхрээр шинжвэл, жилийн эхэнд болон улирал бүрийн эхээр өвс ногоо сайн, жилийн сүүлд хур тунадас ихтэй, зуд зурхангүй жил болно. Үхэр хариулагч нар өвгөн хүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай. Малд амгалан, эхнэрүүдэд амгалантай, доодос хямралтай бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж байна гэж зурхайд буусан байна. tv9.mn

Холбоотой мэдээ