TV8

Responsive image

Шатахуун түгээх станцыг дээрэмдэж 4,8 сая төгрөг авчээ

2015-02-04 Станц дээрэмдсэн 3 хүнийг эрэн сурвалжилж байна. Өчигдөр өглөөний үүрийн 5 цаг орчимд СХД-ийн 20-р хорооны нутагт байрлах “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцыг дээрэмдсэн байна. Тус хэргийг үйлдсэн 3 этгээдийг эрэн сурвалжилж байна. Өглөөний 4.30 минутаас 5 цагийн хооронд СХД-ийн 20-р хороо Таван шард байрлалтай “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станц руу 3 эрэгтэй халджээ. Тус станцын эрэгтэй эмэгтэй 2 түгээгчийг хүнд гэмтээж 4,8 сая төгрөгийг аваад зугтаасан байна. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдүүдийг хайж байна. Тус шатахуун түгээх станц камертай байсан хэдий ч дээрх хэргийн бичлэг бичигдээгүй гэсэн албан бус мэдээ байна. Ямартай ч энэ мэтээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрдөг газруудын тэр дундаа шатахуун түгээх станцын аюулгүй байдал хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн онд Төв аймагт “Шунхлай” компаний шатахуун түгээх станцыг дээрэмдэж түгээгчийг нь хөнөөсөн хэргийн эзэн холбогдогч өнөөг хүртэл олдоогүй байна. tv9.mn

Холбоотой мэдээ