TV8

Responsive image

Хоёр зуу орчим бөө Ноён уулаа аврахад нэгдэнэ

2015-02-04 Ноён уулаа аврахаар нэгдсэн 20 орчим төрийн бус байгууллагууд өчигдөр төв талбайд дахин жагслаа. Хөдөлгөөнд 200 орчим бөө нэгдэж мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх монгол зан үйлийн ёслол үйлдэх байсан ч зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар цагдаа нар нэвтрэх эрх олгоогүй байна Мөнх тэнгэрийн элч нар буух газраа өөрсдөө сонгодог учраас Ноён уулын онгодыг сэрээх ёслолыг үйлдэхээр бөө нар төв талбай дээр иргэний хөдөлгүүнүүдтэй нэгдэж өвөг дээдсийн бухимдлыг тайлах уламжлалт зан үйлийн ёслолыг морь цагаас эхлэн үйлдэх ёстой байсан ч цагдаа нар зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар нэвтрэх эрх олгоогүй багагүй маргаан үүсгэлээ. Иргэний хөдөлгөөнүүдийн хувьд Ноён уулаа аврах бүх гарцыг хайж байгаа мөн өвөг дээдэс, газар шороогоо худалдахаар улайрсан эрх баригчидтай тэмцэхийн тулд тэмцлийн хурц хэлбэрт хүртэл шилжинэ гэж мэдээллээ. Төр нь ард түмнээ үнэхээр сонсохыг хүсэхгүй байгаа учир 200 орчим бөөгийн сүр хүчийг иргэний хөдөлгөөнүүд тэмцэлдээ ашиглаж эрх баригчдыг айлгах гэж байна. Тэмцэл бас учир утгатай байх ёстой гэсэн шүүмжлэлийг хаяглах хүмүүс байгаа ч төв талбайд Ноён уулын онгодыг сэрээх монгол зан үйлийн ёслол үйлдэх байсан 200 бөө өөрсдийн дураар эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн бид турхирч зохион байгуулсан зүйл байхгүй гэж иргэний хөдөлгөөнүүд мэдэгдлээ. tv9.mn

Холбоотой мэдээ