TV8

Responsive image

Н.Алтанхуягийн “Шигтгээ мэт эх орон” ном хэвлэгдлээ

2015-02-05 “Шигтгээ мэт эх орон” ном Монголыг гадаадад сурталчилна. Монгол улсын ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн “Шигтгээ мэт эх орон” зурган ном олон улсын зах зээлд хэвлэгдэн гарлаа. Тус ном Монгол улсыг олон улсад сурталчлах гүүр болно гэж хэвлэлийн багийнхан үзэж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сүүлийн 20 жил цуглуулсан фото зургийн цуглуулгаараа “Шигтгээ мэт эх орон” нэртэй гэрэл зургийн цомгийг англи хэл дээр хэвлүүллээ. Энэхүү номонд Монгол улсын томоохон баяр ёслол, уламжлал, зан заншил 21 аймгийн үзэсгэлэнт газруудын тухай өгүүлэхүйц 450 гаруй зураг багтжээ. “Шигтгээ мэт эх орон” ном олон улсын зах зээлд худалдаанд гараад байгаа бөгөөд Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ ном томоохон түлхэц болно гэж харж байна. Гадныхан Монголыг тал нутгийн морьтой ард түмэн гэх үгээр төсөөлдөг байсан бол энэхүү ном Монголын талаарх тэдний мэдлэг мэдээллийг тэлж Монголыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх нь дамжиггүй гэдгийг онцоллоо. tv9.mn

Холбоотой мэдээ