TV8

Responsive image

Соёл урлагийн салбар боловсон хүчний дутагдалд орж байна

2015-02-06 Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж соёл урлагийн салбарыг тусгайлсан яамтай болгож өгсөн. Гэвч өнгөрсөн 2 жилийн хугацаанд Соёлын яам хэдэн араг яс ярьснаас өөр шинэчлэл урлагийн салбарт хийгээгүй гэдгийг салбарынхан тодотголоо. Улмаар соёл урлагийн салбарыг сэхээнд орчихсон гэж үзэж байна. Соёл урлагийн салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, ялангуяа хөдөө орон нутагт ажиллах мэргэжилтэн боловсон хүчин олдоогүй гэж байгаа юм. Учир нь жилээс жилд орон нутгийн театр, соёлын төвийн төсвийг танаж байгаагаас үүдэлтэй байна. Тухайлбал, нэг жүжгийг тоглоход хамгийн багадаа 30 орчим сая төгрөг шаардлагатай байдаг бол жилд үүний 70 хувийг нь л төсөвлөдөг жишээтэй. Ингэхээр хөдөөд ажиллах мэргэжлийн хүмүүс ховордож нөгөөтэйгүүр орон нутгийн иргэдэд театр хүртээмжтэй хүрч чадахгүй байгааг хэллээ. Төсөв хөрөнгө дутагдалтайгаас гадна хамгийн том анхаарлын тэмдэг бол энэ салбарын боловсон хүчний асуудал гэж үзэж байна. Урлагийн сургуулиудын чадвар муудсан, зөвхөн мөнгөний төлөө оюутан элсүүлдэг болсон зэрэг нь соёлын салбарт сайн мэргэжилтэн хөл тавих нь цөөрсөн гэж байгаа юм. Тиймээс соёл урлагийн салбарын боловсон хүчинд анхаарал хандуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа. tv9.mn

Холбоотой мэдээ