TV8

Responsive image

Ууц чанахад зөвшөөрөл авах шаардлагагүй

2015-02-06 Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ууц шүүсээ чануулах ажил иргэдийн дунд ид өрнөж байна. Харин ууц чанах газрууд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэхдээ гэрт ууц чанахыг зөвшөөрөхгүй юм байна. Өнгөрсөн жилүүдэд ууц чанах гэрүүд ажиллаж иргэдийн ууц өвчүүг чанах нэрээр залилан мэхэлсэн тохиолдол цөөнгүй гарч байсан. Ууц өвчүүг нь чанана гэж авчихаад шөнө нь нүүгээд явчихснаас хохирсон иргэд цагдаад хандсан ч хохирлоо төлүүлж чадаагүй гэх зэргийн ууцаа чануулахад эрсдэл өндөртэй болж ирсэн. Тиймээс тусгай зөвшөөрөл өгөх хэрэгтэй гэж байсан ч холбогдох газраас заавал зөвшөөрөл өгөх шаардлагагүй. Зориулалтын гал тогоотой газрууд ууц өвчүү чанах боломжтой гэж үзэж байгаа юм. Гэр барьж ууц өвчүү чанахыг хориглож энэ тохиолдолд шууд татан буулгах юм. Гэхдээ иргэд өөрсдөө буух эзэн буцах хаягтай газарт ууц өвчүү чануулах хэрэгтэйг зөвлөж байна. tv9.mn

Холбоотой мэдээ