TV8

Responsive image

Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” кино нээлтээ хийлээ

2015-02-06 Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” киноны гол дүрд СТА жүжигчин Р.Анхням тоглосон юм. Тэрээр өчигдөр Бээжин хотод болсон киноныхоо нээлтэнд оролцоод эх орондоо ирлээ. “China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан-Жак Анно ажилласан бөгөөд тэрээр 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кино бүтээж, чоно, баавгай, бар зэрэг зэрлэг амьтантай харьцан кино бүтээл хийдэг туршлагатай нэгэн юм. Тэрээр Монгол улсын СТА Р.Анхнямыг киноныхоо гол дүрийн жүжигчнээр сонгосон бөгөөд өчигдөр “Чонон сүлд” киноны нээлтийг Хятадын Бээжин хотноо хийж үзэгчдийн хүртээл болгоод байна. “Чонон сүлд” киноны зураг авалтыг ӨМӨЗО-нд 2013 оны 4-р сараас эхлүүлжээ. Киноны төсөвт ойролцоогоор 38 сая ам.долларын хөрөнгийг зарцуулсан байна. Дэлхий нийтэд 20 сая хувь борлогдсон зохиолч Зян Руны “Чонон сүлд” бүтээлийн кинонд Монголын жүжигчин гол дүрд тоглосон нь олон улсад монгол жүжигчдийн өрсөлдөх боломжийг нээж байна гэж жүжигчдийн холбоо дүгнэлээ. Монголын тайз дэлгэцийн мэргэжлийн жүжигчдийн холбооноос кино урлагаар дэлхийд өрсөлдөх бүхий л боломжийг ашиглана гэдгээ энэ үеэр онцоллоо. tv9.mn

Холбоотой мэдээ