TV8

Responsive image

Монголын телевизүүд санхүүгийн хараат байдалд өртөмтгий боллоо

2015-02-06 Сүүлийн 10 жил Монголд борооны дараах мөөг шиг телевизийн тоо нэмэгдээд байна. Ихэвчлэн нам улс төрийн хүчин, сонгууль дагасан телевизүүд гарч ирж байгаа нь мэдээллийн эрх чөлөөг боомилох томоохон хүчин зүйл болж байна гэж салбарынхан үзэж байна. Монголд телевизийн байгууллагыг эрх мэдэл мөнгөний төлөө ашиглах хандлагатай болж байна гэж салбарынхан үзлээ. Учир нь арилжааны телевизүүдийн санхүүжилт хараат байдалд орох эрсдэлтэй болсноос ингэж дүгнэж байна. Нам эвсэл, улс төрийн эрх мэдэлтнүүд телевизийг хувийн компани шигээ ашиглаж мөнгөөр бүхнийг шийддэг болчихсон энэ цагт мэдээллийн эрх зөрчигдөж тэнцвэртэй байдал алдагдаж байна. Нэг үгээр бол телевиз улс төрчдийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний талбар болох нь гэж үзэж байна. Монголын телевизүүдийн тогтвортой хөгжилд юуны өмнө санхүүгийн хараат бус байдал чухал. Харин үүнд хууль эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэйг мэргэжлийнхэн хэллээ. tv9.mn

Холбоотой мэдээ