TV8

Responsive image

Улаан хас чулууг их хэмжээгээр хил давуулах гэж байжээ

2015-02-06 Их хэмжээний чулуу ачиж хууль бусаар хил давуулах гэж байсан иргэн Б-г гаалийн ажилтнууд илрүүлсэн байна. Нийт 450 гаруй кг хагас үнэт улаан хас чулууг хил давуулахыг завдахдаа автомашиныхаа ачаанд урьдчилан бэлтгэсэн давхар хана босгож, чулууг нуусан байжээ. Ингэхдээ улаан хас чулууг оймсонд 4-6 кг-аар нь савлан нууж, хууль бусаар хил давуулах гэж байсан байна. Дээрх тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн Гурван тэс сумын 3-р багийн иргэн 40 настай Б нь байгалийн ховор элемент хагас үнэт чулууг их хэмжээгээр хил давуулахыг завдсан дээрх хэрэгт эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж байна. Байгалийн ховор чулууг хууль бусаар хил давуулвал эрүүгийн хуулиар 8 хүртэлх жилээр хорьж саатуулдаг байна. Харин хууль ёсоор буюу хилээр гаргахдаа татварын 15,5 хувиа төлж гарсан тохиолдолд үнэт чулууг гаалиар хил нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байна. Манай улсын иргэд хилээр хууль бусаар чулуу гаргах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ. Энэ нь урд хөршийн иргэд нэг кг чулууг 60-70 мянган төгрөгөөр худалдан авдаг буюу урд хөршид энэ төрлийн бизнес цэцэглэж байгаатай холбоотой юм. Ингээд бодвол хууль бусаар гаргахыг завдсан дээрх 450 кг улаан хас чулуу нь 30 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний байгалийн ховор элемент болж таарч байна. tv9.mn

Холбоотой мэдээ