TV8

Responsive image

Тавантолгойн хэлэлцээ үндэсний аюулгүй байдалд халдаж эхэллээ

2015-02-13 Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодорч, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрэл ассан энэ үед тэдэнтэй холбоотой асуудлууд илэрч эхэллээ. Тодруулбал, дотоодын гээд тодотгоод байсан ММС нь дотоодын хөрөнгө оруулагч биш болохыг аюулгүй байдлын судлаачид тодотгож байна. Өөрөөр хэлбэл, 300 жил ашиглах нөөцтэй Тавантолгойн нүүрсний орд гадаадын хөрөнгө оруулагчдын гарт орох гэж байгааг сэрэмжлүүлж байгаа юм. Тавантолгойн ордыг ашиглах тендерт "дотоодын хөрөнгө оруулагч" ялсан гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан онцолж байлаа. Гэтэл бодит байдал дээр ялсан гэх хөрөнгө оруулагчдын дотор дотоодын хөрөнгө оруулагч байхгүй байгаа нь судлаачдын анхаарлыг татжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчид нь Хонгконгийн “ММС” компани, БНХАУ-ын “Шенхуа” гэдэг хоёр компани болж таарчээ. Энэ 2 компани хоёулаа гадаадын хуулийн этгээдүүд буюу гадаадын хөрөнгө оруулагчид гэдгийг тодотгож байна. Тиймээс Монголын дотоодын хөрөнгө оруулагч болохын тулд “ММС” нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх ёстой. Харин “ММС” компанид “Эм Си Эс Холдинг” (43.7%), ХХБ (5.5%), “Шунхлай” групп (4.9%), “Петровис” (3.6%)-ийг эзэмшиж байгаагаар дотоодын компани гэж харагдуулах нэг лобби явсан гэж аюулгүй байдлын судлаачид үзэж байна. “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн 3.1.4.“дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүнийг хэлдэг байна. Харин хуулийн яг энэ заалтаар бол “ММС” Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд биш юм. “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 5.4-д зааснаар Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-ийн 50 хүртэлх хувь нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн мэдэлд байх учиртай. Харин өнөөдөр дээрх хувь 30 хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал нэрээр Тавантолгойн ордыг Хятадын компанид өгөх лобби эрчимжсэн байна. Уг нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдын тендерт гурван компани ялсан гэвч өнөөдөр Шиньхуагаас бусад нь салхинд хийсэв бололтой. tv9.mn

Холбоотой мэдээ