TV8

Responsive image

ММС-ийн 1.3 тэрбум долларын өр Тавантолгойд нөлөөлнө

2015-02-13 “Мега төсөл” хэмээн нэрлэгдсэн Тавантолгойг тойрсон асуудал анхаарлын төвд байгаа энэ үед хөрөнгө оруулалтын тендерт ялсан компаниудын өр эхнээсээ дэлгэгдэж, хүндрэл үүсгэчихлээ. Тодруулбал, ММС-ийн 1.3 тэрбум долларын өрийн хэмжээ 192 хувьд хүрч, Грек улсыг хямралд оруулсан өрний хэмжээнээс их түвшинд очсон байгаа юм. Монголын ард түмний өмч гэгдэх Тавантолгойг 30 жилээр гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх хэлэлцээ үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, М.Энхсайхан ахлагчтай монголын талын хэлэлцээ хөрөнгө оруулагчдын лоббинд автсан гэх олон талын байр суурь илэрхийлэгдэх боллоо. Мөн Тавантолгойн консорциумд орсон компаниуд бүгд банкны зээлтэй байгаа нь өөрсдийн өрөө дарахын тулд нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь гэх хардлагыг ч төрүүлж байна. Хамгийн ойрын жишээг дурьдахад, дотоодын компани гэх малгай өмсүүлсэн ММС өнөөдөр 1.3 тэрбум долларын өртэй. Дээрх өрийг энэ жилүүдэд төлөх учиртай гэдгийг Зам тээврийн сайд асан А.Гансүх тодотгож байлаа. Ийм өртэй компани өнөөдөр Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерт ялсан юм. “Мүүдий” агентлагаас гаргасан судалгаанаас харахад 2014 онд 277 сая ам.долларын өрийг ММС төлөх байсан. Үүний 105 сая нь зээл, 102 сая нь банкны зээл, 70 сая нь хүүгийн төлбөр байгаа юм. Энэ мэт үзүүлэлтээс ММС-ийн бондын үнэлгээ ч олигтой сайжирч өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг жилд монголын гэх тодотголтой ММС 300 орчим сая долларыг өрөндөө төлнө. Харин Тавантолгойн тендерт “Энержи ресурс” өөрөө төслийн компаниар, түүний толгой компани болох “ММС” нь хөрөнгө оруулагчаар шалгарсан. Энэ компани Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-ийн 51%-ийг эзэмшинэ гэж байгаа юм. Тэгэхээр энэ 51 хувь дотор монголын талын эзэмших хувийг хувь тэнцүүлэн тооцож гаргавал 29.4 гэсэн тоо гарч байна. Үүнээс Тавантолгой дотоодынх ч биш гадаадын хөрөнгө оруулагчдын халаасанд орж байгаа нь харагдана. tv9.mn

Холбоотой мэдээ