TV8

Responsive image

Нийслэлд зөвшөөрөгдсөн есөн бүсэд мал маллана

2015-02-13 Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн бүсэд мал маллахыг зөвшөөрсөн ИТХ-ын 119-р тогтоол хэрэгжиж байна. Тиймээс Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргээс бусад газруудад, зөвшөөрөгдсөн бүсэд малтай иргэд амьдарч болох юм. Энэхүү тогтоолоор Багахангай, Багануур, ХУД-ийн 12, 13, 14 буюу Өлзийт, Био комбинат, Шувуун фабрик, СХД-ийн 21, 23-р хороо буюу 61-н гарам, БЗД-ийн 11, 20-р хороо буюу Баянзүрхийн товчоо, Хонхор, Гачууртад мал маллахыг зөвшөөрсөн байна. Дээх бүсүүдэд малтай иргэд нэгдэж, сүүний фирм байгуулбал нийслэлээс дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох нөхцлүүдийг судлаж байна. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй толгой мал нийслэлийн орчимд байгаа юм. Харин өнгөрсөн жил хориглосон бүсүүд болох ЧД, СБ, БГ дүүргээс 2500 орчим малтай иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. tv9.mn

Холбоотой мэдээ