TV8

Responsive image

“Макс” группын хамт олон харааны бэрхшээлтэй иргэдийг баярлууллаа

2015-02-13 Тусламж, дэмжлэгт 5000 гаруй иргэнийг хамруулаад байна. Уламжлал болсон сар шинийн баярын бэлгээ “Макс” группын хамт олон харааны бэрхшээлтэй иргэдэд гардуулан өглөө. Тус групп нь “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-той 2006 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. “Илүү сайхан Монголын төлөө” уриатай үндэсний бүтээн байгуулагч “Макс” групп жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан 100-150 харааны бэрхшээлтэй иргэд амьдардаг өрх айлд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг олгодог. Үүнд хөдөө орон нутгийн 150 өрх айлд 10 орчим сая төгрөгийг зарцуулжээ. “Макс” групп нь үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байгаль орчныг бохирдуулахгүй нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүйгээр ил тод нээлттэй явуулдаг байна. Мөн төрөөс анхаарал бага хандуулдаг нийгмийн эмзэг бүлэгт хандив, тусламжийн гараа сунгадаг байгаа юм. Арваад жил уламжлал болон зохион байгуулагдаж байгаа хандивын үйл ажиллагаанд нийтдээ 5000 гаруй иргэн буюу 100 орчим өрх айлыг хамруулаад байна. tv9.mn

Холбоотой мэдээ