TV8

Responsive image

Японы “Сумитомо” компанитай хамтарснаар “Тавантолгой”-н борлуулалт нэмэгдэнэ

2015-02-13 Коксжих нүүрсний хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг Япон улс манай улсын “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулагч консерциумын гишүүнээр сонгогдоод байгаа. Тэгвэл Японы тус компани “Тавантолгой”-н дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийснээр монголын нүүрсний зах зээл гуравдагч оронд гараад зогсохгүй, борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна. Монгол улсын нүүрсний зах зээл сүүлийн жилүүдэд хумигдаж, урд хөршийн нүүрсний хэрэглээний нэг хувийг ч хангаж чадахгүйд хүрээд байсан. Тэгвэл энэ салбарт гуравдагч зах зээлийг нээж, Монголын “Тавантолгой” төсөл Японы “Сумитомо” групптэй хамтран дэд бүтцийн чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр болоод байна. Хамгийн гол нь монголын нүүрсний зах зээл Японы зах зээлд нэвтэрч, дэлхийд үнэ цэнээ алдаад байсан байр сууриа эргүүлэн олох боломж бүрдэх юм байна. Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Япон улсад айлчлах үеэр “Сумитомо” группын захирал Накамүра уулзаж, “Тавантолгой”-н төсөлд хэрхэн хамтрахаа ярилцсан байна. Гэхдээ Японы талаас болгоомжлол, шүүмжлэлтэй ханддаг зүйлсээ ч Ерөнхий сайдад ний нуугүй хэлсэн байна. Тухайлбал, Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин найдваргүй, тогтворгүй байдаг явдлыг өөрчлөх ёстой гэсэн байр сууринаас хандсан юм. Гэхдээ Монгол улсын Японы “Сумимото” групптэй хамтарснаар “Тавантолгой”-н борлуулалт нэмэгдэхэд гол түлхэц болох юм. tv9.mn

Холбоотой мэдээ