TV8

Responsive image

Эрүүл мэндийн салбарыг эрүүл болгохын тулд менежментийн хувьчлал хийнэ

2015-02-16 Төр эрүүл мэндийн салбарт зөв бодлого тодорхойлж чадаагүйгээс ардчиллын 25 жилд нэг ч шинэ эмнэлэг бариагүй үлдэгдэл төсвөөр энэ салбарынхан амь зогоолгож иржээ. Тэгвэл иргэдээсээ муу оноо авдаг нэр хүнд унаж яваа эмнэлгүүдийг хувьчлах асуудал яригдах боллоо. Хувьчилна гэхээр улсын эмнэлгүүд төрийн мэдлээс гарч ашгийн төлөө ажилладаг хувийн хэвшлийнхний гарч очсноор иргэд эрүүл болохын тулд халаасаа сэгсэрдэг болчихвий гэсэн болгоомжлол ард түмэнд бий. Тэгвэл эмнэлгүүд төрийн өмчинд үлдэж харин засаглалыг өөрчилж менежментийн хувьчлал хийсэн нь үр дүнтэй гэж салбарын сайд нь мэдээллээ. Төрд данстай мөртлөө эмчилгээ үйлчилгээ муутай гэж иргэдэд адлуулж байснаас сайн менежмент хийх багт очсоноор өөрчлөлт гарч эрүүл мэндийн салбар жинхэнэ утгаараа иргэддээ хүрдэг болох боломж бий гэдэгтэй салбарын бусад мэргэжилтнүүд санал нэгдлээ. Хувьчлал гэдэг төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан хэсэг хүмүүс хөлжихийн нэр биш гадны улсуудын жишгээр менежментийн хувьчлалыг зөв эхлүүлж чадвал сайн жишээ болохыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх боломжтой юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ