TV8

Responsive image

Царцсан эмнэлгийг барилгуудыг сэргээж энэ онд ашиглалтанд оруулна

2015-02-16 БЗД-ийн 3-р төрөх эмнэлэг ирэх 6-р сард ашиглалтанд орно. Улс орон төсөв мөнгөгүй байгаа учраас эрүүл мэндийн салбарт шинээр нэг ч барилга байшин баригдахгүй юм байна. Харин энэ салбарынхан царцсан эмнэлгийн барилгуудад хөрөнгө оруулалт босгож яаралтай ашиглалтанд оруулахаар салбарын яам төлөвлөж ажлаа эхэлсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийн санхүүжилтыг авчихсан мөртлөө хөрөнгө мөнгө хүрээгүй гэсэн шалтгаанаар барилгын гүйцэтгэл нь дөнгөж 30-40 хувьтай царцсан барилгын тоонд орчихсон хэд хэдэн эмнэлгийн барилга эрүүл мэндийн салбарт бий. Эдгээр барилгын ажлыг үргэлжүүлэхэд эдийн засаг хүнд үед улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шууд шийдэх боломжгүй юм. Харин царцсан барилгуудыг хувийн хөрөнгө оруулалт болон концессын гэрээгээр сэргээхээр харьяа яам нь бодлогоо тодорхойлжээ. Эхний ээлжинд Яармагийн дэнж дээрх 300 ортой эх хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барих санхүүжилтын асуудлыг салбарын яам шийдсэн бол 3 жил баригдахгүй хүлээлт үүсгэсэн Баянзүрх дүүргийн 3-р төрөх эмнэлэг ирэх сарын нэгэн гэхэд ашиглалтанд орох боломжтой болсныг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мөн мэдээллээ. Нэгэнт төр төсөв мөнгө өгөөгүй гээд хямрал руу бүх асуудлаа чихэж суухгүйгээр бүх талын боломж бололцоог ашиглан ямар ч байсан шинэ эмнэлэг барьж чадахгүй ч дутуу баригдсан эмнэлгийн барилгуудаа дуусгаж 2015 онд 2-3 шинэ эмнэлгийн туузыг хайчлах зорилтыг Эрүүл мэнд, спортын яамнаас тодорхойлон ажиллаж байна. tv9.mn

Холбоотой мэдээ