TV8

Responsive image

Хуурамч мөнгөн дэвсгэртээс болгоомжил

2015-02-16 Жилд 3 сая төрөгийн хуурамч мөнгөн тэмдэгтийг илрүүлдэг байна. Сар шинийн баяраар гаралт нь нэмэгддэг хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байж болзошгүй учир иргэд анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Хууль хяналтын байгууллагаас хуурамч мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд байж болзошгүйг сэрэмжлүүлж байгаа нь сардаа хуурамчаар үйлдсэн гурав орчим сая төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртийг илрүүлдэг. Жилд 70 орчим сая төгрөгтэй тэнцэх хуурамч мөнгөн дэвсгэрт зах зээл дээр эргэлдэж байдаг гэх тоо баримт байна. Тэгвэл жилийн ачаалалтай үе болох сар шинийн өдрүүдээр бэлэн шинэ мөнгөний хэрэгцээ ихээр гардаг учир энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж иргэд хохирч үлдэх эрсдэлтэй байна. Хуурамч мөнгөн тэмдэгтийг сайн ажиглавал бүдүүлэг хийцтэй, хуурамчийг нь мэдэх боломж бүрэн бий. Гагцхүү иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж энэ төрлийн гэмт хэрэгт татагддаг байна. Тиймээс хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг санаандгүй байдлаар хүлээн авсан тохиолдолд өөр бусад хүнд дамжуулахгүйгээр хамгийн ойр байрлах цагдаагийн хэсэгт хүргэж өгөхийг албаны хүн анхаарууллаа. Угтаа бол мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хэвлэж байгаа этгээдүүдэд хүлээлгэх хуулийн хариуцлага чангаруулж байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ