TV8

Responsive image

Угийн бичгээ хөтлөж, овог удмаа мэдэцгээе

2015-02-16 Монголчууд эртнээс ураг холбох ёсыг эрхэмлэж, удмаа таниулах, ургийн баяр хийх, ургийн бичиг хөтлөх зэрэг уламжлалт ёс заншлыг бий болгосон. Орчин үед эдгээр уламжлал орхигдсон учраас эрдэмтэд чуулж, угийн бичиг хөтлөх ёсыг таниулж байна. Орчин үеийн залуус өнөөдөр өөрөөсөө дээш хэчнээн үеийг мэдэх вэ? Өвөө эмээ, аав ээжээсээ цаашгүй болсон энэ үед угийн бичгээ хөтлөх маш чухал гэдгийг ахмад эрдэмтэд зөвлөж байна. Монголчууд удам угсаагаа мэдэхгүй байхыг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг. Тиймээс залуучуудыг үндэс угсаагаа мэдэх соёлд цаг алдалгүй суралцах шаардлага байгааг хэллээ. Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэдэхэд чухал ач холбогдолтой. Ингэснээр ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү, элгэн садны журмыг сахидаг байна. Харин ураг төрлийн дотроос хэн нэг нь тэрс хэрэг үйлдсэн бол удмын түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээдэг байжээ. Иймээс үеийн үед дамжин хадгалагдах удмын түүхэндээ хар толбо үлдээхгүйг хүн бүр хичээдэг байсан нь хүмүүжил болон төлөвшжээ. Мөн тахилагтай уулаа шүтэж, дахиж ирсэн нь өнөөдөр ч уламжлал болон хадгалагдаж байна. tv9.mn

Холбоотой мэдээ