TV8

Responsive image

“Соёлын тухай хууль”-ийн зарим заалт Монголд хэрэгжихэд хүндрэлтэй

2015-02-16 “Соёлын тухай хууль”-д зааснаар Монголын телевизүүд нийт уран бүтээлийн цагийн 40 хүртэлх хувийг монгол уран бүтээл, соёл, ёс заншлыг сурталчилдаг байхаар хуульчилсан. Мөн нэмэлт шинэ заалт оруулсны нэг нь кино театруудад гаргах киноныхоо 40 хувийг монгол кино байхаар заасан нь бодит байдалд төдийлөн нийцэхгүй гэж үзэж байна. “Соёлын тухай хууль” батлагдсанаар монголын 100 гаруй телевизүүдийн эфирээр гарах нэвтрүүлэг, кино бүтээлийн 40 хувь нь монголын соёл заншлыг харуулсан монгол уран бүтээл байхаар хуульчилсан. Тэгвэл өнөөдөр Монгол улсад монгол контент буюу монгол уран бүтээл, соёл заншлыг харуулсан нэвтрүүлэг, кино бүтээлийн тоо, чанар хангалттай хэмжээнд байна уу? Өөрөөр хэлбэл, монгол телевизүүдийн архивт байгаа уран бүтээлийг телевизүүд хэсэг хугацаанд гаргаад дараа нь байнга давтаж гаргах нэг эрсдэл байна. Нөгөө талаар энэ хязгаарлалт нь жижиг зах зээлтэй монголын телевизүүд шударгаар бизнес хийхэд хэтэрхий том дарамт болж мэдэхээр байгаа юм. Гэхдээ монгол контентын тооноос илүү чанар чухал байх ёстой. Хэдийгээр тоо нэмэгдсэн ч телевизүүдээр үзэх зүйлгүй болчихвол яах вэ гэх асуулт ч гарч байна. “Соёлын тухай хууль”-ийн хүрээнд жил бүр мөнгө төсөвлөж байгаа ч энэ нь төдийлөн хангалттай бус гэдгийг зарим гишүүд тайлбарлаж байсан юм. Өнөөгийн нөхцөлд монголд үндсэндээ солонгос кино гарч байгаагаар дамжуулан өсвөр насныхан, залуучууд солонгосын амьдралын хэв маяг, ёс заншил, түүх тархаж байна. Харин үүний оронд монголын түүх соёл, хаад, ёс заншлыг таниулан сурталчлах тус хуулийн зорилго оршиж байгаа юм. Харин монголын кино театруудаар гарах киноны 40 хувь нь монгол кино байх энэ заалт хэрэгжихэд бэрхшээлтэй гэдгийг гишүүд ярьж байна. tv9.mn

Холбоотой мэдээ