TV8

Responsive image

Чингис хааны цэргийн түшиц хот Чингай балгасыг олжээ

2015-02-17 Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Чингис хааны цэргийн түшиц хот Чингай балгасыг олж илрүүлээд байна. Монгол Улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг “Халзан ширэг” хэмээх газарт археологийн сорилын малтлага хийгээд тус олдворы 13-р зууны үеийн хот балгас болохыг тогтоожээ. Чингис хааны цэргийн түшиц хотыг дэлхийн эрдэмтэд Өвөрмонголын нутаг мөн Монголын хэд хэдэн аймаг буюу нийт таван байршилд байсан гэж таамаглаж байсан юм. Тэр ч утгаар хятад, монгол, японы эрдэмтэд олон жилийн турш Чингис хааны Чингай балгасыг эрж хайж байсан ч Япон, Монголын хамтарсан “Бичээс” төслийнхөн 2014 оны малтлагаар Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг “Халзан ширхэг” хэмээх газарт археологийн сорилын малтлага хийж, Чингис хааны нэгэн хотыг илрүүлжээ. Тус хэсэгт 13-р зууны үед хэрэглэж байсан ахуйн ваар савны хагархай, бог, бод малын яс, төмөр хайлуулж байсан бололтой төмрийн үлдэгдэл, төмөр болон ясан эдлэлүүд илэрсэн байна. Мөн эртний хэ ци, бай ци төрлийн цагаан, хөх шаазангийн хагархай цөөнгүй илэрчээ. Энэ бүхэн нь монголын эзэнт гүрний үед хамаарах олдворууд юм. Тэр ч утгаар 13-р зууны үеийн эд хэрэглэл мөн болоод зогсохгүй, Чингис хааны цэргийн түшиц хот болох нь тогтоогдсон байна. Чингис хааны шадар сайд асан Чингайгийн 1212 онд байгуулсан Чингай хот бол цэргийн хотуудын нэг гэж түүхэнд тэмдэглэж үлджээ. Чингай хот Монголын баруун нутаг, Алтайн нурууны дэргэд байсан бөгөөд Төв Ази, Монголын өндөрлөгийг холбох тал нутгийн торгон замын түшиц газар байсан гэдэг нь батлагддаг. Өөрөөр хэлбэл, Хятадын бомбын шашны том удирдагч Чанчун хаантай уулзахын тулд хятадаас монголын нутгаар дамжин, Алтайн нурууг даваад явдаг байжээ. Арван гуравдугаар зууны үед Чингай хотод 2100 гаруй хятад, солонгос цэргүүд тариа тарьж амьдарч байсан. Мөн 1000 гаруй өрх, 10000 гаруй хүн амтай хот байсныг япон эрдэмтэд хэлж байна.Түүхэнд өгүүлснээр Чингай хотод тариалан эрхэлж байсан хятад, Солонгос цэргүүдийг 3-5 жилийн зайтай сольдог байжээ. tv9.mn

Холбоотой мэдээ