TV8

Responsive image

Шинийн 15-наас өмнө заавал заслаа хийлгэх шаардлагагүй

2015-02-24 Хонь жил Монголчуудад ээлтэй сайхан жил болно. Хүн бүр эв эеийг хичээж гар хумхилгүй ажиллах аваас ашиг орлого нэмэгдэж улс орон хөгжинө гэдгийг зурхайч лам нар тодотгожээ. Харин сар шинийн өдрүүдэд Гандан хийд шинийн 15-наас өмнө заслаа хийлгэх гэсэн иргэдийн хөлд дарагддаг. Тэгвэл гарч буй хонь жилд нохой, үхэр жилтнүүдийн хувьд онцгойлон засалтай юм байна. Зурхайн ухаанд бууснаар жил нь орж байгаа хонь жилтнүүд тусгайлан засалтай тэр дундаа 13-ны жил орж байгаа хонь жилтнүүдэд онцгойлон анхаарах хэрэгтэй юм байна. Дээр нь нохой жилтнүүдэд модон хонь жилд дээд доод шишид харшийн засалтай тул шишидийн засал хийлгэж, Алтангэрэл судар айлдуулах шаардлагатай бол үхэр жилтнүүд Дүнсэр харшийн засалтай тул Дүнсэр харшийн засал хийлгэж хийд сүмээр Жанаггагдог, Жамбалцанжод айлдуулах шаардлагатайг зурхайч нар тодотголоо. Тухайн жилийн заслыг заавал шинийн 15-наас өмнө хийлгэх гэж Гандан хийдүүдэд дараалал үүсгэх шаардлагагүй. Хаврын тэргүүн сардаа эсвэл тухайн хүн боломжоороо жилдээ багтаагаад заслаа хийлгэх боломжтой гэдгийг иргэдэд уламжилж байна. Засал ном хийлгэхтэй холбоотой жил бүр үүсдэг нэг асуудал нь Ренбүчи багшийн Битүб хийдээс бусад гандан хийдүүд ном уншуулахад тариф тогтоодог болсон мөн эрэлт нэмэгдэхээр үнээ өсгөдөг асуудал өмнөх жилүүдийн жишигт бий. Гэхдээ бурхан шашнаа дээдэлдэг монголчуудын хувьд буян хийж байгаа учраас хэл ам хийхийг хүсдэггүй, сүсэг бишрэлтэй холбоотой. Асуудлын гол нь хямралтай үед тариф нэмэгдсээр байх юм бол нөгөө л нийгмийн бүх л салбарт гарч байгаа баян хоосны ялгаа буян номын ажилд гарахаар болчихоод байгааг анхаарах шаардлагатай. Тэр дундаа лам нар тариф тогтоож ном уншдаг буюу эрэлттэй цаг ирэхээр орлого нь хэд дахин нэмэгддэг гэх мөртлөө улсад татвар төлдөг зүйл байдаггүй учраас аль аль талдаа заавал хууль журам гэхгүйгээр ард түмнээ бодож хэтэрхий өндөр үнэ хэлэхгүй байх нь чухал гэдэгтэй олон түмэн ч санал нэг байна.

Холбоотой мэдээ