TV8

Responsive image

Албан байгууллагын золголтоор архидалт нэмэгддэгийг анхаарууллаа

2015-02-24 Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчил өмнөх онуудаас харьцангуй бага гарсныг цагдаагийн байгууллага онцоллоо. Тодруулбал, танхайрах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг багасч, ахуйн хүрээний хэрэг зөрчил энэ сар шинээр нэмэгдсэн байна. Монголчууд уламжлалт сар шинийн баярын өдрүүдээр тайван шинэлсэн гэдгийг Цагдаагийн байгууллага мэдээллээ. Учир нь өмнөх онуудад сар шинийн баяраар нийслэл болоод орон нутагт дээрэмдэх болон зам тээврийн осол, хулгайн гэмт хэрэг зонхилдог байсан бол энэ жил гэр ахуйн хүрээний танхайрах гэмт хэрэг олон гарсан байна. Мөн өнөөдрөөс албан байгууллагууд ажиллаж, байгууллагын золголт хийгдэж эхэлсэн. Албан байгууллагын золголтоор хамт олон, найз нөхдөөрөө нийлж, архидан согтуурах нь нэмэгддэг нь гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас хамт олон, албан байгууллагын золголтоор архи хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байсан. Энэ жилийн хувьд зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдол өнгөрсөн жилийнхээс багассан байна. Тодруулбал, 2014 оны сар шинийн баярын өдрүүдэд 20 хүн зам тээврийн ослоос болж нас барж байсан бол 2015 оны сар шинийн баярын өдрүүдэд 2 хүн зам тээврийн ослоор амиа алджээ. tv9.mn

Холбоотой мэдээ