TV8

Responsive image

Хаврын улиралд цаг агаар тогтворгүй байна

2015-02-24 Хаврын улирал айлчлан ирсэн монголчуудын хувьд хүндхэн нэг улирал ирж байна. Тодруулбал, өнгөрөгч өвөл өнтэй, дулаан өвөлжсөн. Тэгвэл хаврын улиралд цаг агаар нэлээд тогворгүй, үе үе цасан шуургатай байхыг анхааруулж байна. Сар шинийн баярын өдрүүдэд Сэлэнгэ, Дархан аймгууд мөн зүүн болон говийн аймгуудад хүчтэй салхи шуургатай байсны улмаас Сүхбаатар аймгийн Асгат сумын нэг иргэн алга болж, амь насаа алдсан байна. Мөн Дундговь аймгийн Адаацаг суманд бага насны хүүхэд шуурганд төөрснийг онцгой байдлынхан эрэн хайж, олсон байна. Харин Дархан, Сэлэнгэ аймгийн замд 188 автомашин цасанд боогдсоныг Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллан иргэдийг аюулгүй болгосон байна. Монгол оронд шилжилтийн улирал эхэлж байгаатай холбоотой энэ мэт цаг агаарын нөхцөл байдал тогтворгүйтэж үе үехэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна. Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 2-р сард нутгийн баруун хагаст дунджаар ахуй, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Харин ирэх 3-р сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэмээр дулаан байх нь. Агаарын температур дулаан байгаагаас хуурайшилт ихэсч, түймэр гарах, түүнчлэн томоохон гол мөрнүүдийн мөс бүрэн хөлдөөгүй, хайлж эхэлж байгаатай холбоотой баталгаатай зам гүүрийг сонгож зорчихыг иргэдэд анхааруулж байсан. Монголчууд хаврын хавсарга хавирга нэвт гэдэг. Тэр ч утгаар хаврын уртад монголчуудыг сэрэмжтэй, болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байсан юм. tv9.mn

Холбоотой мэдээ