TV8

Responsive image

УИХ-ын гишүүн Д.Арвин тэргүүтэй 110 эмэгтэй Амгалан амаржих газрыг цэвэрлэлээ

2015-02-24 Төрөх эхчүүдийн өмнө тулгамддаг асуудал бол нийслэлд амаржих газрын хүрэлцээний асуудал байдаг. Тэгвэл ирэх 3-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа 3-р амаржих газар буюу “Амгалан амаржих газар”-ын шинэ барилгын ажил үндсэндээ дуусч цэвэрлэгээний ажил үлдсэн байна. тэгвэл УИХ-ын гишүүн Д.Арвин тэргүүтэй 110 эмэгтэй тус амаржих газрын барилгад цэвэрлэгээ хийжээ. Баянзүрх дүүрэгт байрлалтай нийслэлийн 3-р амаржих газар буюу одоогийн нэршлээр “Амгалан амаржих газар”-ын шинэ барилгын ажлыг 2010 онд эхлүүлж, 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан. Тэгвэл тус эмнэлгийн барилгын ажлыг энэ онд дуусгаж, 150 ортой шинэ эмнэлгийг ирэх 3-р сарын 8-нд ашиглалтад оруулахаар болжээ. Үндсэндээ энэ төрөх эмнэлгийн барилгын ажил дуусч, цэвэрлэгээний ажил үлдсэн байна. Тиймээс Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин дүүргийнхээ 110 гаруй эмэгтэйчүүдтэй нийлж, “Амгалан” төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад тус дэм болох үүднээс тус эмнэлгийн барилгад цэвэрлэгээ хийсэн байна. “Амгалан амаржих газар” ашиглалтад орсноор дүүргийн төрөх эхчүүд эрүүл цэвэр орчинд төрж, эмнэлгийн дараалал ч багасна гэдгийг хэлж байна. Үндсэндээ 150 ортойгоор “Амгалан амаржих газар” ашиглалтад орж байгаа ч боломжит багтаамж ч 250 эх, хүүхдийг багтаах боломжтой юм байна. Тус эмнэлгийн барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад хүлээлгэх өгөх үүднээс ийнхүү УИХ-ын гишүүн Д.Арвин дүүргийнхээ эмэгтэйчүүдтэй нийлж, тус эмнэлгийн барилгад цэвэрлэгээ хийсэн юм. tv9.mn

Холбоотой мэдээ