TV8

Responsive image

"Амьд арал" шинэ номын нээлт боллоо

2015-03-05 Гүн ухаан судлаач И.Эрдэнэчимэгийн “Амьд арал” ном нээлтээ хийжээ.Тэрээр номынхоо нээлтийг монголдоо хийсний дараа дэлхийн тавцанд гаргахаар бэлтгэж байгаа юм байна. Өнө эртний гүн ухаан судлалын төвийн тэргүүн И. Эрдэнэчимэг өөрийн 6-н жилийн хугацаанд бичиж, хэвлүүлсэн 600 гаруй бүтээлийн дээжис номнуудаа танилцууллаа. Түүний хамгийн сүүлд гаргасан ном нь " Эртний цагийн нууц товчоо Эдүгэ цагийн ил товчоо" цуврал номын сүүлийн боть болох "Амьд арал" юм байна. Энэхүү номонд эрт дээр үед оршин тогтнож байсан Их Монгол улсын газарзүйн байршил, уул усны онцлог, бүтцийн талаар өгүүлэх талаар номын зохиолч тодотголоо. Нээлтийн үйл ажиллагааны гол зорилго нь Чингис хаан Хамаг Монголын эзэн хаанд өргөмжлөгдсөн цаг үеийн газар зүйн байршлыг "Амьд арал" номын нээлтээр дэлхий дахинд зарлах юм байна. Энэ дагуу гүн ухаан судлаач И.Эрдэнэчимэг бүтээлүүдээ удахгүй Хамаг монголын нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон байна. tv9.mn

Холбоотой мэдээ