TV8

Responsive image

Асрамжийн газрын хүүхдүүдэд сэтгэлийн өглөг барилаа

2015-03-05 Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа. Тус хүмүүнлэгийн ажлыг "Оюунлаг үр сад" ТББ санаачлан "Сэтгэлийн өглөг" нэртэйгээр зохион байгуулжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамжийн газруудад ТББ, хувь хүн хүмүүнлэгийн үйл ажиллагаа их явуулах болсон. Энэ удаагийн хүмүүнлэгийн ажилд ОУ-ын шатрын их мастер, МУ-ын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, ОУ-ын шатрын их мастер А.Энхтуул, "Энэ цагийн эгэл баатар" оны онцлох хүмүүнлэг хүүхэд Ц.Ухаанзаяа, 2010 оны Монголын мисс н.Бадамцэцэг, мөн "Оюунлаг үр сад" ТББ-ын хамт олон болон тус халамжийн төвийн багш, хүүхдүүд оролцсон юм. Тус асрамжийн төв нь 1991 оны “Хүүхдийн итгэл” төв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2013 оноос НЗД-ын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” болон Хүүхдийн төв, Залуучуудын төв гэсэн шинэчлэгдсэн бүтцээр ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар хүүхдийн төвд нь эцэг эхийн хараа хяналтаас гарcан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны 97 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, нийгэмшүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Тус төвийн хүүхдүүдийн 95 хувь нь ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор, 92, 55-р сургуулиудад суралцаж чөлөөт цагаараа МХО-ны болон бусад урлаг, спортын дугуйлан, секцүүдэд явж авьяас чадвараа хөгжүүлдэг байна. Залуучуудын төв нь тэднийг бие даан амьдрахад зориулан нэг өрөөнд 4 хүн, 2 өрөөний дунд нэг гал тогоо, бие засах газар, угаалгын өрөө байхаар зохион байгуулсан бөгөөд нийт 70-80 залуучуудыг хүлээн авах хүчин чадалтай юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ