TV8

Responsive image

Монголын оюутны өдөр тохиолоо

2015-03-05 Монголын оюутны өдөр тохиолоо. Оюутны өдрөөрөө их, дээд сургуулийн оюутнууд эрх зөрчигдлөө гэхээс илүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдад сайн үйлсийн аян хийсэн байна. Тодруулбал, оюутнууд сайн дураараа цусны донор болсон байна. Оюутнууд энэ өдөр эрхээ хамгаалж, тэмцэж, жагсахаас илүүтэй бусдад амьдрал бэлэглэх сайн үйлсийн аяныг эхлүүлсэн юм. Тодруулбал, “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аяныг энэ долоо хоногийн ажлын таван өдөр зохион байгуулж, их, дээд сургуулийн оюутнууд бусдад цусаа хандивласан юм. Нэг донор гурван хүний амь насыг авардаг. Тэгвэл өнгөрсөн хоёр өдөр л гэхэд 250 оюутан бусдад сайн дураараа цусаа хандивлажээ. Сүүлийн үед цусны нөөц хомсдож байна гэх мэдээлэл гарах болсон. Харин цусны нөөц хомсдохоос илүүтэй цусны байнгын донор хомсдох нь нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тухай улс орны иргэдийн 10 хувь нь цусны байнгын донор байж чадвал цусны хомсдолд ордоггүй байна. Тиймээс залуусыг цусны байнгын донор болохыг уриалж байсан юм. “Амьдрал бэлэглэе” аян их, дээд сургууиудын дунд гурван явуулын баг ажиллуулж, цус цуглуулж байна. Энэ үеэр МОХ-ныхон монгол оюутнуудын эрх ашиг зөрчигдөхөөс илүүтэйгээр монгол оюутны нэр хүнд сүүлийн жилүүдэд унаж эхэлснийг хэлж байна. Тиймээс ч “Амьдрал бэлэглэе” аяны хүрээнд оюутан хүний нийгэмд эзлэх байр суурийг сэргээхийг илүүд чухалчилж байна. tv9.mn

Холбоотой мэдээ