TV8

Responsive image

“Дэлхийн цирк Монголд-2015” энэ сарын 23-нд нээлтээ хийнэ

2015-03-05 “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк Монголд-2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт 3-р сарын 23-нд эхлэн тоглогдохоор боллоо. Тоглолтод 12 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах, олон улсын “А” зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчин манай улсад долоон хоног л саатахаар болжээ. Тоглолтод АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Ардчилсан Солонгос, Украйн, Вьетнам, Беларусь, Латви, Монгол зэрэг 12 орны олон улсын нэр хүндтэй өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт нийт 60 гаруй жүжигчид оролцох юм байна. Мөн үзэгчдийн хамгийн их гайшралд оруулдаг циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод мөн нэгджээ. Мөн илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээрээ оролцох юм. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг зорин ирэх нь ээ.Тоглолтын тасалбар суудлаасаа хамааран 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 3-р сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн кассаар худалдах юм. “Дэлхийн цирк Монголд” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглохоор болсон байна. tv9.mn

Холбоотой мэдээ