TV8

Responsive image

Зай багатай чийглэг орчинд бөөс үрждэг

2015-03-05 Монголчуудын дунд нэгэн үе ханиад томуу шиг л өргөн дэлгэрч нийгмийн халдварт өвчин гэж нэрлэгдэж байсан бөөс 2000-аад оны эхээр намжсан. Гэсэн ч ойрын нэг 2 жилээс ахин дуулдаж эхэлсэн. Тэр байтугай цэцэрлэгийн багачуудаас илэрсэн тохиолдол нэг биш удаа гарах болсон. Харин энэ дэгдэж байгаа бөөс бохир заваан гэхээсээ байнгын дулаан зай багатай чийглэг орчноос үүссэн байх магдлал өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ шимэгч шавьж байнгын дулаан, чийглэг орчинд илүүтэй тохиолдоно. Мөн олон хүн тогтмол байдаг жижиг зай, талбай бүхий орчинд их байдаг байна. Ингээд бодохоор ачааллаа даахаа больсон манай сургууль, цэцэрлэгүүд бөөс үүрлэх бүх нөхцөл бүрдсэн болж таарлаа. Зуун хүүхдийн багтаамжтай цэцэрлэг 200 хүүхэдтэй нэг ширээн дээр 3-4-рөө суудаг анги дүүргэлттэй 3 ээлжээр хичээллэдэг сургуульд бөөс биш юм аа гэхэд эрүүл аюулгүй сурах нөхцөл байх ч арга алга. Бөөс эмч нарын хэлж байгаагаар хүний хөлсний ялгарал, үнэрээс болдог гэж тайлбарлах нь ч байна.Түүнчлэн бөөс гэгч гуравхан мм хэмжээтэй шавьж биеийн хэмжээнээсээ 30 дахин хол үсэрч чаддаг учир хүнээс хүнд халдахдаа хурдан байдаг байна. Цусаар “хооллох” бөөс элдэв халдварт өвчин тээгч болдог байна. Нэг хүнээс нөгөөд шилжих энэ шимэгч бөөсний хижиг гэх өвчнийг тараадаг байна. Бөөсийг хүний биеэс салгаж тусад нь тусгаарлахад долоо хоног амьдрах чадвартай. Харин хүний амьд байх хугацаа нь нэг л сар байдаг. Энэ амьдрах хугацаандаа толгойн бөөс 141 авгалдай гаргадаг. Гаргасан авгалдай нь 4-8 хоногийн дараа бие гүйцсэн бөөс болдог. Ийм маягаар үрждэг байна. tv9.mn

Холбоотой мэдээ