TV8

Responsive image

Хуулийн дагуу Гацууртын ордыг эргэлтэд оруулснаар орон нутагт өгөөжөө өгнө

2015-03-06 Хорин долоон мянга гаруй хүн амтай Мандал суманд сүүлийн жилүүдэд ажилгүйдэл нэмэгдэж, иргэд нь энэхүү хямралыг даван туулахын тулд алтаа эргэлтэд оруулах саналыг тавьж эхэллээ. Ингэснээр 5000 орчим ажилгүй иргэд тодорхой хэмжээнд орлоготой болж, эрдэс баялгийн тодорхой хувийг орон нутагтаа үлдээх гарцуудыг судалж байна. Гацууртын орд 1991 оноос олны анхаарлын төвд орж, эрдэс баялгийг нь авах гэсэн компаниуд ТЭЗҮ-ийг хийн, Гацууртын 146 га газрыг ашигласан байдаг. Энэ нь анхны бөгөөд туршилтын олборлолт байсан учраас алдаа оноо гарсан. Тиймээс дээрх алдааг дахин давтахгүйн тулд Гацууртын ордыг стратегийн ордод багтааж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн. Тиймээс хуулийн хүрээнд алтыг олборлож, орон нутагт үр өгөөж өгөх сонголтуудыг мандалчууд нэрлэж байна. Нинжа нар хууль бусаар алт олборлож, Ноён уулын доогуур тунель гаргачихсан байгаа юм. Ингэснээр орон нутагт ч өгөөжгүйгээр барахгүй байгаль орчны хор хөнөөлтэй. Эдийн засаг дорвитой ахихгүй, ажилгүйдэл нэмэгдэж байгаа энэ үед Гацууртын ордыг хуулийн дагуу ашиглалтад оруулснаар дор хаяж мянган иргэн ажилтай, орлоготой болох боломжтой. Мөн Орон нутагт орж ирэх мөнгөний урсгал жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэднийг зогсонго байдлаас гаргах гарц ч болно гэдгийг хэлж байна . Орон нутгийн хөгжлийн сангаас орж ирдэг мөнгө жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрдэггүй учраас Гацууртын ордыг ашиглалтад оруулж, орон нутгийн иргэд нийт ашгийн тав хүртэлх хувийг хүртэх саналыг ч дэвшүүллээ. Хамгийн гол нь эрдэс баялгаа зөв ашиглаж, зөв хуваарилалт хийж чадвал нинжа нараас ордоо хамгаалж, орон нутгийн иргэддээ үлдээж чадах юм. Нэг хэсэг нь өлсгөлөн зарлаж, нинжа нараар Ноён уулаа сэндийчлүүлэхийн оронд өөрт ашигтай хувилбарууд судалж, хөрөнгө оруулагч талтай зөвшилцөх шаардлага байгаа юм. Тиймээс эхний ээлжинд иргэдийн зөвлөлийг байгуулах санал ч сөхөгдлөө. tv9.mn

Холбоотой мэдээ