TV8

Responsive image

Говь-Алтайчууд Залуучуудын хөгжлийн төвтэй боллоо

2015-03-06 Залуучуудын хөгжил төслийн хүрээнд таван жилийн хугацаанд аймгуудад хөгжлийн төв байгуулагдах юм. Говь-Алтай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төвийг байгууллаа. Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксенбургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Хүн амын сан Монгол улсын Засгийн газартай хамтран 2013-2017 онд хэрэгжүүлж байгаа “Залуучуудын хөгжил” төслийн хүрээнд 11 аймаг, 3 дүүрэгт Залуучуудын хөгжлийн төв байгуулагдаад байна. Үүний нэг нь Говь-Алтай аймаг дахь Залуучуудын хөгжлийн төв юм. Уг төвөөс залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн клубууд, ажиллан амьдрах ухааны болон нөлөөллийн олон сургалтууд хийгдэж байна. Үүний үр дүнд эерэг сэтгэлгээтэй, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий залуучууд орон нутагт олноороо бий болон төлөвших юм. tv9.mn

Холбоотой мэдээ