TV8

Responsive image

Өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол дутагдаж байна

2015-03-10 Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд “Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах тухай шийдвэр” гаргасан байна. Харин энэ өөрчлөлтийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Учир нь өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол хамгийн ихээр дутагдаж байхад хичээлийн хөтөлбөрөөс хасах биш харин ч цагийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлолт, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчлөл нэмэгдэж архи, тамхины хэрэглээ өсөх болсон байна. Энэ нь тэдний эрүүл мэндийн боловсрол муу байгаагаас үүдэлтэй гэж үзэж байгаа юм. Учир нь өсвөр үеийнхэнд эцэг эхтэйгээ ярилцах боломж хязгаарлагдмал ердөө л 7 хоногт нэг удаа ордог эрүүл мэндийн хичээлээр эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг авч байна. Гэтэл эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах тухай асуудлыг ярьж байгааг салбарын шинэчлэл гэж үзэхгүй гэдгээ илэрхийллээ. Эрүүл мэндийн хичээлийг биеийн тамир, хүн байгаль зэргийн хичээлтэй нэгтгэх нь хоорондоо зохицохгүй гэж байгаа юм. Хэрвээ нэгтгэчихвэл, хүүхэд аль алийг нь төгс эзэмшиж чадахгүй цалгардах нөхцөл үүснэ гэж үзэж байна. Ямартай ч салбарын сайдыг гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүсч байна. tv9.mn

Холбоотой мэдээ