TV8

Responsive image

“Учиртай гурван толгой” дуурийн 81 дэх жилийн анхны тоглолт СУИС-ийн тайзнаа энэ сарын 16,17-нд тоглоно

2015-03-10 Монголын анхны дуурь “Учиртай гурван толгой”-н 81 жилийн ойг тохиолдуулан СУИС-ийн оюутнууд өөрсдийн тайзнаа тус дуурийг амилуулах гэж байна. “Оюутан” театрын тайзнаа тоглогдож буй энэ удаагийн дуурийг МААЖ А. Долгор найруулан олны хүртээл болгож байна. Өөрсдийн дадлага туршлагадаа үндэслэн Дуурийн дуулаачийн төгсөх ангийн оюутнууд үндэсний сонгодог дуурийн дүрүүдийг бүтээж байна. Энэ удаагийн дуурь симфони оркестртой хамтарч тоглогдохоороо онцлогтой юм. Намтар баян түүхтэй энэ дуурийн хөгжмийг Б.Дамдинсүрэн, В.Смирнов нар зохиож, зохиолыг Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нар бичиж 1934 онд Д.Намдаг дуулалт жүжгийн хэлбэрээр найруулан тоглуулж байсан. Харин тус жүжиг 81 дэх жилийн ойгоороо СУИС-ийн тайзнаа тоглогдох гэж байна. Энэ жил “Учиртай гурван толгой” дуурийн ой төдий биш Монголд дуурийн урлаг үүсч хөгжсөний наян жилийн ой тохиож байгаа юм. Дэлхийн сонгодог урлаг 400 дахь жилдээ явж байгаа бол Монголынх ийнхүү 81дахь ойгоо угтаж байна. tv9.mn

Холбоотой мэдээ