TV8

Responsive image

Нууцлаг гэрээнүүд уул уурхайн салбарт их байдаг

2015-03-10 Уул уурхай мандан бадарч байсан үед хийгдсэн гэрээнүүд уршгаа харуулаад эхэллээ. Тус салбарт нууцлаг, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн гэрээнүүд хийгдсэнээс болоод гацаанд орох явдал их байна. Тодруулбал, Тавантолгойн Зүүн Цанхийг 10 жил барьцаалсан “Чалько”гийн гэрээний уршгаар хөрөнгө оруулалтын хэлцэл түр завсарлага авсан юм. Арван жил нүүрсээ үнэгүй шахуу экспортлоно дээр нь урьдчилгаа авсан мөнгөнд жилийн 12 хувийн хүү төлнө энэ бол зөвхөн “Чалько”-гийн гэрээний нэг хэсэг. Энэ мэт эрдэс баялгийн эздэд нь ашиггүй, үр өгөөжгүй төсөл, гэрээнүүдийг МАН-ын эрх барьж байх үед хийсэн байдаг. Бидний мэддэгээр “Оюутолгой”, “Тавантолгой”-г дагасан мөрөөдлүүд эхнээсээ замхарч, эх оронтойгоо үлдэх үү, үгүй юу гэх асуудлууд хөндөгдөх боллоо. Нэг төсөл нь овоо хөдлөх гэхлээр урьдач гэрээнүүд нь барьдаг, хүлдэг ийм л байдал уул уурхайн салбарт бугшчээ. Байр сууриа олж байгаа нэгнээ хөлнөөс зуурч, унагаадаг монгол зан томоохон хөрөнгө оруулагчдын олз болсоор байна. Өөрөөр хэлбэл, ямар нөхцөлтэй гэрээ хийгдэж байгаа талаарх мэдээлэл ард түмэнд эергээр очиж, хэсэг хугацааны дараа 360 хэм эргэдэг байдал эрдэс баялгийн ашгийг гадныхны халаас руу чиглүүлсээр ... Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс авахуулаад дэлхийд нөөцөөрөө гайхагддаг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхмууд эцэстээ эрхэм түшээдийн халаасыг дүүргэдэг хэрэгсэл болж, байгаль орчин, ард иргэдийн эрх ашиг хаягдсан энэ үед стратегийн орд гэх нэршил тусаа өгсөн. Төрийн мэдэлд авч, нууц гэрээнүүдийг хийдэг байдал ч газар авсан. Өөрөөр хэлбэл, төрд ямар ч эрхэм гарсан тухайн үеийн нөхцөл байдлыг түр намжаах аргаар өөртөө ашигтай нөхцлийг бүрдүүлдэг сонголтуудыг хийж байгаа нь өнөөдрийн уул уурхайн салбарын уналт, байгаль орчны сүйрэл, ард түмний ядуурлыг дагуулж байна. tv9.mn

Холбоотой мэдээ