TV8

Responsive image

“Капитрон” банкинд буутай этгээд халдаж 20 сая төгрөг дээрэмдэхийг завджээ

2015-03-10 Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны тооцооны төвөөс их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригийн орой гарсан байна. Тус дүүргийн VI хорооны "Эрэл"-ийн 40-р байранд байрлах “Капитрон” банкны "Сандэй" тооцооны төвд өнгөрсөн бямба гаригт буутай этгээд нэвтэрч, 20 сая төгрөг дээрэмдэхийг завдсан байна. Өнгөрсөн бямба гаригийн орой “Капитрон” банкны салбарт буу болон хүйтэн мэсээр зэвсэглэж, нүүрээ халхалсан этгээд дайрч, ажилтнуудыг сүрдүүлсэн байна. Тодруулбал, “Капитрон” банкны “Сандэй” тооцооны төвийн хамгаалагч, теллерүүдийг “Гараа өргө, шаардсан мөнгийг өгөхгүй бол амь насанд нь халдана” гэх зэргээр сүрдүүлжээ. Тухайн үед банкны хамгаалалтын ажилтан өөрийн ажил, үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсний үр дүнд энэхүү гэмт хэргийг таслан зогсоож чадсан гэдгийг банкны менежер хэлж байна. Гэмт этгээд банкинд хэрхэн халдаж байгаа дүрс бичлэг ч камерт бичигдсэн. Харин сэжигтэн этгээдийн дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага авч, эрэн сурвалжлах ажиллагаандаа ашиглаж байгаа юм байна. Цагдаагийн ажилтан гэмт этгээд 20 сая төгрөгийг авч зугтахдаа унагасан гэдэг тайлбарыг өгч бана. Сэжигтэн этгээд 30 орчим насны хүн. Түүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм. Сануулахад их хэмжээний мөнгө хадгалж, хуримтлуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хамгаалалтын албаа байнга сайжруулж байхыг цагдаагийн байгууллагаас захьсан юм. tv9.mn

Холбоотой мэдээ