TV8

Responsive image

“Гэгээн алсын одод” наадмын бүртгэл 15-ныг хүртэл явагдана

2015-03-10 “ТВ-9” телевизээс уламжлал болгон зохион явуулдаг “Гэгээн алсын одод” хүүхдийн урлагийн их наадмын бүртгэл эхлээд байгаа. Хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх зорилготой энэ наадам 6 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд энэ удаад монгол туургатны дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм. Тус урлагийн наадам нь Монголын ирээдүйн хойч үе болсон хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, Монголын урлагийн залуу халаа болох шинэ залуу оддыг нээн илрүүлэх, цаашид дэмжин ажиллах зорилготой юм. Энэ жилийн “Гэгээн алсын одод-2015” урлагийн наадам Монгол туургатан орнуудыг хамарсан олон улсыг хамран зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Монгол туургатны гэдэг утгаараа тува, чита, буриад зэрэг орны хүүхдүүд тэмцээнд оролцох юм. “Гэгээн алсын одод-2015” наадмын шилдгийн шилдэг 10 оролцогч хүүхэд Буриадын Улаан-Үүд хотод гала концертонд оролцох эрхтэй болох юм. Шагналын сангийн тухайд уламжлал ёсоор 1, 2, 3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал гадаадад аялах эрхийн эзэн болох юм. “Гэгээн алсын одод-2015” урлагийн их наадамд бүртгүүлэхдээ: 4 хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, анкетыг гурван хувь үнэн зөв бөглөх, бүртгэлийн хураамж 10000 төгрөгийн хамт энэ сарын 15-нийг дуустал “ТВ-9” телевизийн байранд өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд бүртгэх юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ