TV8

Responsive image

Хэрэглэгчийн хохирлыг барагдуулдаг хууль эрхзүйн орчин сул байна

2015-03-11 Манай улс хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай ч өнөөгийн нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Хариуцлага, хяналт муутай хуулийн цоорхойд хэрэглэгчид хохирох хандлага өссөөр байна. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж салбарынхан үзлээ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах статустай төрийн байгууллага байдаг ч гомдол хүлээн авахаас цаашгүй. Гомдол гаргасан иргэн өргөдлийнхөө араас нэхэл дагал болж байж асуудлаа шийдвэрлүүлэх нь цөөхөн. Дийлэнх нь тухайн үедээ бухимдаад л өнгөрдөг, хохирлоо төлүүлж чаддаггүй. Үүнийг нь далимдуулж хэрэглэгчдийг хохироох явдал нийгэмд ихсэх болсон байна. Ялангуяа СӨХ элдэв төрлийн мөнгө дур мэдэн нэхэмжлэх, барилгын компаниуд орон сууцны мкв-ийг дутаах зэргээр эдийн засгийн хохирлыг иргэдэд учруулах болоод байна. Тиймээс хэрэглэгчийн хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалт хийхээр болсон байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулинд оруулах өөрчлөлтөөр иргэний хохирлыг 72 цагийн дотор шийдвэрлэнэ, хэрвээ талууд ойлголцолд хүрч чадахгүй бол иргэний эрхийг хамгаалах ТББ-ын дэргэдэх арбиртраар асуудлаа шийдвэрлүүлэх юм. Энэ нь хэрэглэгч гомдол гаргаснаар асуудал дуусдаг байсан бол одоо хохирлоо төлүүлэх эрхтэй болно гэдгийг хуулийн төсөл боловсруулагчид онцоллоо. tv9.mn

Холбоотой мэдээ