TV8

Responsive image

Өмнөговь аймагт “Шинэ суурьшлын бүс”-ийн дэд бүтэц бүрэн хийгдэж дууслаа

2015-03-11 2010 оноос эхлэн Өмнөговь аймагт “Шинэ суурьшлын бүс” баригдаж эхэлсэн. Улмаар 2025 он гэхэд бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөөд байгаа юм. Одоогоор шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж дууссан байна. Даланзадгад хотын хувьд сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж тэр хэрээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Энэ үүднээс 2010 онд тус аймгийн төвд 90 га газар дээр “Шинэ суурьшлын бүс”-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлан гаргасан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу тус шинэ суурьшлын бүсэд 1200 хүүхдийн сургууль, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын барилга, 48 айлын орон сууц, мөн 80 айлын орон сууц, Соёл, спортын цогцолбор барилгуудыг барьж байна. Цаашид 2025 он гэхэд энэхүү суурьшлын бүсэд 9138 хүн, 2376 өрх айл оршин сууж 120 нийтийн орон сууц 138 хувийн орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ оны 1-р улирлын байдлаар дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжууд бүрэн хийгдэж дууссан байна. Мөн Өмнөговь аймагтаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Турк технологиор баригдсан, 10 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй бүрэн цутгамал 140 айлын орон сууц баригдаж байна. Тус барилгын А блок нь баригдаж дуусч эхний 70 айлын орон сууц ашиглалтанд орсон юм. Ийнхүү Өмнөговь аймаг уул уурхайгаа дагаад бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн хэдэн жил эрчимтэй хөгжиж бусад аймгуудыг бодвол бүтээн байгуулалтын ажил илүү хурдацтай явагдаж байна. tv9.mn

Холбоотой мэдээ