TV8

Responsive image

Иргэдийн эх хэлний мэдлэг сайнгүй байна

2015-03-11 Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд эх хэлний мэдлэг тааруу болж байгаа талаар эрдэмтэн, судлаачид шүүмжлэх болсон. Энэ ч утгаараа өнгөрсөн жилээс дунд сургууль төгсөгчдөөс заавал монгол хэлний шалгалт авдаг болсон юм. Үүний үр дүнгээс харахад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 40 гаруй хувь нь эх хэлээ мэддэггүй гэсэн үнэлгээг авсан байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн эх хэлний боловсролоор үндсэндээ иргэдийн монгол хэлний түвшин ямар хэмжээнд байгааг тодорхойлж болох юм. Өнгөрсөн жил төгсөгчдөөс авсан шалгалтын дүнгээс үзэхэд иргэдийн дундах эх хэлний мэдлэг тийм ч сайнгүй гэсэн үнэлэлтийг өгч байна. Учир нь монгол хэлний хамгийн хялбар аргаар боловсруулсан шалгалтанд төгсөгчдийн 40 гаруй хувь бүдэрчээ. Иймээс эх хэлний мэдлэгийг сайжруулах үүднээс энэ жил монгол хэлний шалгалтанд босго оноо тогтоож өгсөн байна. Монгол хэлний шалгалтанд 400-с дээш оноо авсан хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцох эрх нь нээгдэх юм байна. Албаныхны тооцоолж байгаагаар хамгийн багадаа 1000 гаруй хүүхэд монгол хэлний шалгалтанд тэнцэхгүй гэж үзэж байна. Ямартай ч энэ мэтээр шат дараатай арга хэмжээ авснаар ирэх 2-3 жилд иргэдийн эх хэлний мэдлэг сайжирна гэж харж байна. tv9.mn

Холбоотой мэдээ