TV8

Responsive image

Замын “хар” мэдээ

2015-03-12 Жолооч таны дүрэмгүй өдрийн огцом эргэлт нэг насны амьдралд чинь хар толбо үлдээдэг гэдгийг та ямагт санаж замын хөдөлгөөнд соёлтой боловсон ухаалаг оролцохыг энд сануулъя. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газартай хамтарч хүргэдэг энэ өдрийн анхааруулга мэдээг хүргэе. Дүрмээ биелүүлээгүй жолооч нарыг замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж бэлэн бусаар торгодог болсноос хойш 20-иас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 1000 гаруй жолооч байгаа юм. Тэгвэл цагдаагийн байгууллага торгуулиа төлөөгүй жолооч нарыг дуудаж хуулийн дагуу арга хэмжээ авч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ удаа 50-60 удаагийн торгууль төлөөгүй жолооч нарыг дуудаж эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч байна. Жолооч нарын дийлэнх нь хурд хэтрүүлэх, улаан гэрлээр орох зэрэг зөрчлийг нэг хүн гэхэд 40 гаруй гаргасан байх жишээтэй. Тиймээс торгуулиа төлвөл бусад нь хамаагүй гэх буруу бодлоо орхиж замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцохыг цагдаагийн байгууллага анхаарууллаа. tv9.mn

Холбоотой мэдээ