TV8

Responsive image

Ховд аймагт усан спорт сургалтын төвүүд хаалгаа барихад хүрлээ

2015-03-13 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд баригдаж, хөдөө орон нутагò хийгдээгүй бүтээн байгуулалт болж байсан Усан спорт сургалтын төв үүд хаалгаа барилаа. Учир нь “Мянган угалзат” орон нутгийн өмчèò үйлдвэрийн газрын уурын зуухыг татан буулгаснаар тэндээс зарлагаа нөхдөг байсан Усан спортын төв алдагдалд орсонтой холбоотой байна. Улсын төсвөөс сард 3 орчим сая төгрөг буþу жилд 30 гаруй сая төгрөгний санхүүжилтыг тогтмол олгоод байсан бол Ховд аймгийн хүүхэд залуучуудын бие бялдар эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх алсын харааг өвөрлөсөн энэ байгууллага өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байх боломж байсан байна. Зөвхөн Усан спорт сургалтын төв үүд хаалгаа бариад зогсохгүй тэнд ажиллаж байсан 10 гаруй хүн өнөөдөр ажилгүй үлдэж, тэдний нийгмийн асуудал хүндхэн болсон байна. Одоогоор 4-р сарын 1 хүртэл түр хугацаагаар үүд хаалгаа барьсан гэх боловч үнэндээ төсвөө хэлэлцэн баталчихсан учраас нэмж санхүүжилт авах боломжгүй болжээ. Ядаж л орон нутгийн төсвийн тодотголоор санхүүжилтийг нь шийдчихсэн бол хаалгаа барихгүй байх боломж байсан гэж байíа. Íэгэнт төсөв санхүүгүй учраас Усан спорт сургалтын төв цаашдаа ажиллах уу үãүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Ийнхүү Ховд аймаг төдийгүй баруун бүс нутаг цаашлаад Монгол улсын хэмжээнд ховорхон байдаг Усан спорт сургалтын төв үүд хаалгаа барьж тэнд ажиллаж байсан иргэд ажилгүй боллоо. Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг “Мянган угалзат” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас салгаж төсвийн дэмжлэгт нь тулгуурлан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 1-р сард авч хэлэлцэн тогтоол гаргаж Аймгийн БТС-ын газрын харьÿанд шилжүүлжээ. Тус тогтоолд Усан спортын төвийн хөрөнгийг шийдвэрлэн, үйл ажиллагааг нь тогтмол тасралтгүй авч явах, ажилчдыг бүтэц орон тоогоор хангаж ажиллахыг үүрэг болгосон байна. Гэвч зөвхөн ашгийн талаас нь асуудалд хандан үүд хаалгыг нь барьж үйл ажиллагааг нь зогсоосон нь аймаг орон нутгийн удирдлагуудын санаачлагагүй байдлын үр дүн юм. Тодруулбал урьд нь аймаг орон нутгийг удирдаж явсан хүмүүсийн хийж хэрэгжүүлсэн ажлыг дэмждэггүй буюу төрийн ажлын залгамж халаа үгүй болж байгааг илтгэж байна. Бүх зүйлийг мөнгөөр харж, ашгаар дүгнэвэл ашгийн бус мөртлөө хүүхэд залуучуудын, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн бүхэн мөнгөний өмнө үнэгүй бөгөөд хүчгүйдэхэд хүрнэ. Иймээс баруун бүс нутагтаа байхгүй Ховд аймгийн нүүр царай болох бүтээн байгуулалтын томоохон ажил, өв тэгш бие бялдартай эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх алсын ирээдүйг бий болгох нэгэн хөшүүрэг болсон Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг удахгүй эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. tv9.mn

Холбоотой мэдээ