TV8

Responsive image

Нийслэл эмнэлгүүдийн барилгаа хувьчилж түрээсийн байр хэсүүчлэхэд хүргэж байна

2015-03-13 Нийслэл хотод 2,3-р шатлалын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч эмнэлгийн үйлчилгээ ч муудах болсон. Энэ үүднээс эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байхад харин хотын удирдлагууд эсрэг байр суурьтай байна. Нийслэлийн өмчөөс 14 эмнэлгийн барилгыг хувьчлах саналыг гаргаж эмнэлгүүдээ түрээсийн байр хэсүүчлэхэд хүргэж байгааг эмч мэргэжилтнүүд эсэргүүцэж байна. Хувьчлагдах объектын жагсаалтанд орсон эмнэлгийн барилгуудын дийлэнх нь одоо ашиглагдахгүй байгаа юм. Жишээлэхэд, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга 2 жилийн өмнө актлагдаж суурин дээр нь шинээр барилга барихаар болжээ. Энэ хугацаанд тус эмнэлэг сард 22 сая төгрөгний жилд 264 сая төгрөгний түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Ганцхан эмнэлгийн түрээсэнд улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө зарлагдаж байхад шинэ эмнэлэг барих ажил зогсож одоо бүр эмнэлгийн барилгыг газартай нь хамт хувьчлахаар яригдаж эхэллээ. Энэ мэтээр 14 эмнэлгийн барилгыг нийслэл өмчөөсөө хасах тухай санал гаргасан нь эрүүл мэндийн салбарыг доголдолд оруулахад хүргэж байна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Дээрх Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, “Ионсей-Найрамдал” эмнэлэг болон дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдийн барилгыг хувьчлахдаа эмнэлгүүдийг татан буулгах уу, эсвэл давхар хувьчлах уу, үгүй бол түрээсийн байранд үйл ажиллагааг нь явуулах уу гэдэг нь тодорхойгүй байна. Эдгээр сонголтын аль нь ч байсан улсын төсвийн үргүй зардлыг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг багасгах тул хотын удирдлагуудыг саналаасаа татгалзахыг хүслээ. tv9.mn

Холбоотой мэдээ