TV8

Responsive image

Тэтгэвэрт гарсан хурандаа нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2015-03-13 Чингэлтэй дүүргийн 13-р хорооны засаг даргын тамгын газраас тэтгэвэртээ гарсан ахмад, хурандаа, дэд хурандаа нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монголчууд жил бүрийн 3-р сарын 18-ны өдрийг Цэрэг эрчүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. Зэвсэгт хүчний түүхт 94 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн 13-р хороонд он удаан жил амьдарч, салбартаа манлайлж байсан хурандаа, дэд хурандаа болон энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулсан ахлагч нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Хурандаа Бат-Очирын хувьд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач, БХИС-ийн Хөгжмийн коллежийн захирлаар ажиллаж байгаад 2011 онд тэтгэвэртээ гарч байжээ. Мөн энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд холбооны инженерээр олон жил ажилласан дэд хурандаа Чулуунбаатар, мөн хурандаа Пүрэвжав, энхийг сахиулах үйл ажиллагаанд эх орныхоо нэрийг гарган оролцож явсан ахлагч Ууганбаяр нарыг хүлээн авч 13-р хорооны зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм. tv9.mn

Холбоотой мэдээ