TV8

Responsive image

Ховд аймагт “Бага боловсролын цөм хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна

2015-03-16 Монгол улсын засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Боловсролын чанарын шинэчлэлийн талаар тусгаж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хэрэгжиж байгаа нэгэн хөтөлбөр бол бол “Бага боловсролын цөм хөтөлбөр” юм. Тус хөтөлбөр Ховд аймагт амжилттай хэрэгжиж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, өөртэй итгэлтэй авьяас чадвартай, эх оронч сэтгэлгээтэй Монгол хүнийг төлөвшүүлэхээр багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. “Бага боловсролыг дэмжих цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг салбарын яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл” зөвлөгөөн юм. Тус зөвлөгөөн ирэх 5-р сард Улаанбаатар хотноо болно. Зөвлөгөөнийг угтаж Ховд аймагт “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл” тэргүүн туршлагыг шалгаруулах үйл ажиллагааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд аймагтаа нэгдсэн зөвлөгөөнийг хийж, эндээс шалгарсан багш нарын 6 баг Ховд аймгаа төлөөлөн улсын хэмжээнд болох сайн хичээл, тэргүүн туршлага шалгаруулах зөвлөгөөнд оролцох юм байна. Монгол улсын гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээх иргэд зөв хандлага сэтгэхүйтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, зөв хөгжилтэй, эх оронч сэтгэлгээтэй, авьяас чадвартай, эрдэм боловсролтой байх хэрэгтэй. Энэ бүх хандлагыг бий болгохын тулд мэдээж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь чухал. Түүнчлэн хүүхдийг бага наснаас нь зөв боловсролын системээр зөв арга хэлбэрээр төлөвшүүлж, хөгжүүлэх ёстой. Энэ бүхнийг бий болгоход багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх оролцоо чухал үүрэгтэй. Иймээс энэ удаагийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл зөвлөгөөнөөс олон шилдэг тэргүүн туршлагууд гарч, аймгийнхаа хэмжээнд болон улсын хэмжээнд түгэн дэлгэрэх боломжтой юм. tv9.mn

Холбоотой мэдээ