TV8

Responsive image

“Явуу багш” номын баяр боллоо

2015-03-17 Монголын уянгын яруу найргийн Ноён оргилын нэг болох Бэгзийн Явуухулангийн шавь нар багшаа дурсаж “Явуу багш” номыг бүтээж нээлтээ хийлээ. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн өдрийг утга зохиолын салбарынхан "Явуугийн өдөр" хэмээн тодотгож жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал бий. Тэгвэл 3-р сарын 86 насных нь ой тохиож буй их найрагч багшдаа зориулж Монгол улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач, доктор Жүмпэрэлийн Саруулбуян нар Бэгзийн Явуухулангийн намтар уран бүтээлийн түүхийг харуулсан “Явуу багш” дурсамж номыг бүтээж номын баяраа хийлээ. Бэгзийн Явуухулан судлал жилээс жилд өргөжин тэлж байгаа энэ ч утгаараа Их найрагч Явуухулан хувь хүний хувьд ямар хүн байсан гэдгийг тодруулахад түүний уран бүтээлийн үүх түүхийг тодосгоход “Явуу багш” ном шинэ хуудас болж чадсан гэдгийг энэ үеэр уран бүтээлчид тодотгож байлаа. tv9.mn

Холбоотой мэдээ